Өнөөдөр: Лхагва гариг, 2010 оны 03 сарын 10 , 11 цаг 44 минут болж байна
 

Хайлт

Мэндчилгээ
PDF Хэвлэх Имэйл
   
  

Нийт Сонгинохайрханчууддаа шинэ оны мэндийг дэвшүүлж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт. гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн мэндчилж байна.
Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18-р тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын Октьябрийн районыг Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон өрх тусгаарлан байгуулж үүссэн түүхтэй. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагууд, нийт иргэд, хөдөлмөрчид дүүргийнхээ хөгжил дэвшил бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Дүүргийн нийгэм эдийн засгийг 2009-2012 онд хөгжүүлэх Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт нь дүүргийнхээ хөгжлийн тулгамдсан асуудлыг ээлж дараатай шийдвэрлэх, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, соёл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгох, "Цахим" засаглалыг нэвтрүүлэн төсөв санхүүгийн эх үүсвэрийг сайжруулж, нийгмийн салбарын ажил үйлчилгээний чанар үр нөлөөг хүртээмжтэй болгож, байгаль орчин экологи хот байгуулалтын асуудлыг цогцолбороор шийдвэрлэхэд чиглэгдэж байна.

Төрөлх дүүргээ хөгжүүлэн улс эх орныхоо хөгжил дэвшил сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулахын төлөө та бүхэнтэй хамтран хөдөлмөрлөж тодорхой үр дүнд хүрэх болно.
Сонгинохайрхан дүүргийн хөгжил дэвшлийн төлөө таны үнэтэй санал санаачлага, бүтээлч үйл ажиллагаа улам өрнөж дүүргээ гэсэн сэтгэл, итгэл, зүтгэлээр дүүрэн байж, цаашдын ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр арвин эрүүл энх аз жаргалтай түвшин байхыг хүсэн ерөөе.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн       Сонгинохайрхан дүүргийн Засаг Дарга  

      хурлын дарга М.Цэрэндорж                                            Ц.Болд