Нийгмийн хөгжлийн хэлтэс

1

Нийгмийн хөгжлийн хэлтсийн чиг үүрэг

Хүний хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний салбар болох боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, эрүүл мэнд, жендэр, биеийн тамир спорт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж хамгаалал болон хүүхэд залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүд, ахмад настны талаар гарсан хууль тогтоомж, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг бүхий Засаг даргын Тамгын газрын нэгж мөн.

Нийгмийн хөгжлийн хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.Ажил, мэргэжилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд
нийцүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын
байгууллагуудтай хамтран ажиллах, нийгэм хамт олонд түшиглэсэн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжин ажиллах;

2.Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, эрдэм шинжилгээ, судалгаа мэдээллийн байгууллагуудын
нийгмийн хөгжил, хамгаалалд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин бодлого
зохицуулалтаар хангаж ажиллах;

3.Залуучуудад боловсрол мэргэжил эзэмшүүлэх, эрүүл мэндээ
хамгаалах, амьдрах арга ухаанд суралцуулах, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн
сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон
төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллах;

4.Ахмад настан, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх
толгойлсон эцэг, эхчүүд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгаалал,
асрамжид хамруулахад хяналт тавьж ажиллах;

5.Нийгмийн салбарын чиглэлээр гарсан үндэсний болон төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлын төлөвлөлтөд хяналт тавих,
гадаадын хандивлагч байгууллага, олон улсын байгууллага, иргэдтэй идэвхтэй
хамтран ажиллах, нийгмийн салбарт хөрөнгө оруулах, төсөл, зээл тусламжийг
оновчтой зөв ашиглах бодлого, чиглэл баримтлан дэмжлэг үзүүлж ажиллах;

6.Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн тусламж
үйлчилгээг хүртээмжтэй шуурхай хүргэх, халдварт өвчний тархалт, эх нялхсын эндэгдлийг бууруулах;

7.Боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, баримтлах чиглэлийг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сургууль завсардалтын бууруулах, албан
бус боловсролыг өргөжүүлэх замаар бичиг үсэг үл мэдэгчийн тоог бууруулах,
боловсролын салбарын удирдах боловсон хүчин, багш, сурган хүмүүжүүлэгчдийн
мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарах;

 8.Өсвөр үеийнхний сурлага хүмүүжилд анхаарч, сургууль завсардах,
эцэг эхийн хараа хяналтаас гарахаас урьдчилан сэргийлэх талаар боловсролын
байгууллагаас зохиож байгаа ажилд байнга хяналт тавьж, хүүхдийг сургууль, гэр
бүл нь хүмүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллах;

9.Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөр
хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

10.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн амьжиргааны чадавхыг
дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх
тусламжийг хүртээмжтэй болгоход холбогдох байгууллагатай хамтарч ажиллах;

11.Соёл урлаг, спортын чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг бүх шатанд эрчимжүүлж, иргэдийн хэрэглээний, ахуйн, харилцааны, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, үндэсний соёл урлагийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, арга хэмжээ авч ажиллах;

12.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт,  төлөвлөлтийг нэвтрүүлэх, бодлогын уялдааг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, дүүргийн нутгийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах.

Албан тушаал

Нэр

Холбогдох утас

Өрөөний дугаар

Эрүүл мэнд, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга

 Т.Баярмаа

70172827

315

Гэр бүл, хүүхэд, залуучууд, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн

Ж.Цэцгээ 

70173281

315

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

Ц.Шинэхүү

70173281

315

Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн

И.Оюунсувд

70173281

 315

Соёл урлаг, биеийн тамир, спорт хариуцсан мэргэжилтэн

Д.Занданшоо

70173281

315






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.