ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
|
Д/д |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгч Байгууллага, албан тушаалтан |
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
Явцын хяналт |
Хяналт тавих албан тушаалтан |
|
Нийслэлийн шуурхайгаас өгөх үүрэг даалгавар |
|||||
|
1 |
Эрх шилжиж ирсэн ажлуудын үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс |
Дүүргийн менежер |
|
2 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2025 оны 03 дугаар сараас барилга, угсралтын ажлуудыг эхлүүлэх |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
Дүүргийн менежер |
|
|
3 |
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Баялагийн солилцооны тухай хууль, Барилгын тухай хууль, түүнийг дагасан норм дүрэм журмуудад санал өгөхөд онцгой анхаарч ажиллах. |
Хууль эрх зүйн хэлтэс |
|
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
4 |
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд зориулсан контент бэлтгэж, иргэд олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах. |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв |
Цагдаагийн газар
Онцгой байдлын хэлтэс |
Дүүргийн менежер |
|
|
Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг даалгавар |
|||||
|
5 |
Хүнсний бараа, бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандарт, сав баглаа боодлын битүүмж, шаардлага хангуулах, аюулгүй байдлын хяналт шалгалтын ажил зохион байгуулах |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
|
|
Дүүргийн менежер |
|
6 |
Алслагдсан гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулах |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
|
Дүүргийн менежер |
|
|
7 |
Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүр томилох ажлыг нийслэлийн, дүүргийн хуваарьтай уялдуулан зохион байгуулах |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Нийт байгууллагууд |
Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
8 |
Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан иргэдэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, замын хөдөлгөөний аюулгүй байдал болон томуу, томуу төст өвчин, менингококк, даралт ихсэх, хоолны хордлогын дуудлага мэдээлэл ихэсдэг тул дээрх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг цахим орчинд сурталчлан ажиллах |
Хууль, эрх зүйн хэлтэс
Нийгмийн хөгжлийн хэлтэс
|
Цагдаагийн газар
Замын цагдаагийн хэлтэс
Нэгдсэн эмнэлэг
Эрүүл мэндийн төв
Жаргалант тосгоны ЭМТ |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
9 |
Дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр албан даалгавраар “Дүүргийн нутаг дэвсгэрийн нийт байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад” өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг сар бүрийн 25-ны дотор Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэх |
Нийт байгууллагууд |
|
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
10 |
Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаар дулаарч халиа дошин үүсч шар усны үер гарч болзошгүй тул бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Онцгой байдлын хэлтэс |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер |
|
|
11 |
Их цэвэрлэгээнээс гарсан болон айл өрхүүдийн хог тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор дуусгах |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Хог тээврийн байгууллагууд |
|
Дүүргийн менежер |
|
12 |
Дүүргийн 9 дүгээр хороонд байгаа автобусны буудлын байрлал солигдсон тул автобусны эргэлтийг өөрчлөх тэмдэг тэмдэглэгээ суурилуулах ажлыг судлан танилцуулах |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Замын цагдаагийн хэлтэс |
|
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
13 |
Хороодод суурьлуулсан “Хурдан цэг” ажиллахгүй байгаа тул ажиллагаанд оруулах ажлыг эрчимжүүлэх |
Улсын бүртгэлийн хэлтэс |
|
|
|
|
14 |
Дүүргийн 21 дүгээр хороонд байгаа 6 ширхэг шилэн автобусны буудлыг татан авч, 26, 36, 33 дугаар хороодод байрлуулах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
|
Дүүргийн менежер |
|
15 |
Төсвийн тодотголд оруулах саналаа ирүүлэх |
Нийт байгууллагууд |
Санхүү, төрийн сангийн хэлтэс Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
|
|
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
