ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
|
Д/д |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгч Байгууллага, албан тушаалтан |
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
Явцын хяналт |
Хяналт тавих албан тушаалтан |
|
Нийслэлийн шуурхайгаас өгөх үүрэг даалгавар |
|||||
|
1 |
Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, танилцуулах. |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
|
Тамгын газрын дарга |
|
2 |
Эдийн засаг, санхүүгийн нөхцөл хүндрэлтэй байгаатай холбогдуулан дараах арга хэмжээ авах. Үүнд: ✓ Бүтэц орон тоог нэмэгдүүлэхгүй байх. ✓ Гадаад томилолтуудыг зогсоох. ✓ Нийгмийн баталгаа, хөтөлбөр төслүүдийг түр зогсоох. ✓ Машин, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахгүй байх. ✓ Зарим хөрөнгө оруулалт. ✓ Бусад гэх мэт |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
Тамгын газрын дарга |
|
|
3 |
Дүүргийн хэмжээнд хог хаягдлыг цэвэрлэх, угаах ажлыг зохион байгуулах захирамжийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих. |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
Дүүргийн менежер |
|
|
4 |
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үерийн бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20 хооронд зохион байгуулах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Газар зохион байгуулалтын 1,2-р алба |
Онцгой байдлын хэлтэс |
Дүүргийн менежер |
|
|
5 |
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй ил тод шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв
Нийт байгууллагууд |
Тамгын газрын дарга |
|
|
6 |
Нохой муур устгах ажлыг эрчимжүүлэх |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Цагдаагийн газар
Цэргийн штаб
Онцгой байдлын хэлтэс |
Дүүргийн менежер |
|
|
7 |
Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэд анхаарах |
Санхүү, төрийн сангийн хэлтэс |
Татварын хэлтэс |
Тамгын газрын дарга |
|
|
8 |
Дүүргийн хэмжээнд шар усны үер, хөрсний ус, халиа дошин үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үерийн хамгаалалтын далан сувгийн лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Онцгой байдлын хэлтэс
Захиалагчийн алба ОНӨААТҮГ
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ
Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ |
|
Дүүргийн менежер |
|
9 |
Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах /дахин төлөвлөлтөд орсон хэдэн барилга байгаа, болохгүй байгаа ажлыг нийслэл рүү шилжүүлэх/ |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
|
|
Тамгын газрын дарга |
|
10 |
Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
Захиалагчийн алба ОНӨААТҮГ
Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ |
|
Дүүргийн менежер |
|
Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг даалгавар |
|||||
|
11 |
Ирэх 04 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян зохион байгуулж, ажлын хэсэг байгуулан сургууль, цэцэрлэгүүдийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийх |
Нийгмийн хөгжийн хэлтэс
Боловсролын хэлтэс |
Цагдаагийн газар
Онцгой байдлын хэлтэс |
|
Засаг даргын орлогч |
|
12 |
Нийтийн хэв журмыг сахиулах эргүүлийг гудамж талбайд тогтмол ажиллуулж, гудамж талбайд архидан согтуурах, насанд хүрээгүй хүүхдүүд вэп татах, мансуурч донтох асуудлыг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх |
Хууль эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар |
|
Засаг даргын орлогч |
|
13 |
Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцын календарчилсан төлөвлөгөө гаргаж батлуулах |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
|
Тамгын газрын дарга |
|
14 |
Дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулах мэдээллийн самбар бэлтгэх |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс
Худалдан авах ажиллагааны алба |
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв |
|
Тамгын газрын дарга |
|
15 |
Иргэдийн бүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулах |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
|
|
Дүүргийн менежер |
|
16 |
Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх |
Газар зохион байгуулалтын 1,2-дугаар алба |
Төлөвлөлт |
|
Тамгын газрын дарга |
|
17 |
Мэдээ мэдээллийн эх сурвалжийг сурталчлах ажлыг зохион байгуулах |
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв |
|
|
Тамгын газрын дарга |
|
18 |
Дүүргийн ЗДТГ-ын байрны нэг давхарын дэлгэцээр иргэдэд мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, Нутгийн захиргааны байрны 1 дүгээр давхарт дэлгэц суурилуулж иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв |
|
Тамгын газрын дарга |
|
19 |
“Хурдан клуб”-ыг судалж, программ хангамжаар төгссөн залуучуудыг клубт элсүүлэн Хурдан цэгт ээлжээр ажиллуулах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
|
Тамгын газрын дарга |
|
20 |
Драгоны урд талд байгаа ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний дотор зохион байгуулах |
Газар зохион байгуулалтын 1,2-р алба |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
Цагдаагийн газар |
|
Дүүргийн менежер |
|
21 |
Дүүргийн 05 дугаар хороо ханын материалын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх |
Газар зохион байгуулалтын 1,2-р алба |
|
|
|
|
22 |
Газар чөлөөлөлтөөр чөлөөлөгдсөн газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
|
|
Дүүргийн менежер |
|
23 |
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулганаар нийгмийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, Усан спорт сургалтын төв, Сонгинохайрхан амралт цогцолборын газрын тайлан, шинээр баригдаж байгаа Усан спорт цогцолборын орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах эсэх асуудал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг солих асуудлыг өргөн барьж, хэлэлцүүлэх |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
|
Тамгын газрын дарга |
|
24 |
Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагуудын ажилтан албан хаагчдад “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн сургалт зохион байгуулах |
Хууль, эрх зүйн хэлтэс |
|
|
Тамгын газрын дарга |
|
25 |
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн бүтэц зохион байгуулалтын асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэх |
Хууль, эрх зүйн хэлтэс |
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв |
|
Тамгын газрын дарга |
|
26 |
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны зохион байгуулалт хийх
|
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
|
|
Тамгын газрын дарга |
|
27 |
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 болон нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төслийн талаар зохион байгуулах сургалтад албан хаагчдаа бүрэн хамруулах |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
|
Тамгын газрын дарга |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
