Авто тээврийн хэрэгслээс агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөө нь 28-30 орчим хувьтай байна гэсэн судалгаа байдаг. Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор “Саусгоби сэндс” ХХК, гүйцэтгэгч “Eco mine systems” ХХК-тай санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ үзэглэлээ.



Гэрээ байгуулснаар “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 74 хөдлөх бүрэлдэхүүнд эко төхөөрөмж суулгах боломж бүрдэж байна. Уг төхөөрөмжөөр шатахуун дамжиж өнгөрснөөр түүний найрлагад байгаа нүүрстөрөгч, устөрөгч, эмх замбараагүй байгаа молекулууд нэг урсгалд орж задарснаар хөдөлгүүр дотор бүрэн шаталт бий болно.


Ингэснээр хөдөлгүүрээс гарч байгаа хортой элементүүд 90 хувь буурах ба шатахуун зарцуулалт, машины үйлдвэрийн заалт 30 хувь буурах юм. Эко төхөөрөмж суулгах ажлын гүйцэтгэгчээр “Eco mine systems” ХХК ажиллах юм.





ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
