АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВЛИГЫН ХОР УРШГИЙГ ТАНИУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2026-6-11
2

Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудад авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын хор уршгийг таниулах сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран зохион байгууллаа. 

 

Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Хорооны Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа, дэргэдэх  байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд нийт 300 гаруй албан хаагч оролцож мэдээлэл авлаа. Сургалтаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил, Б.Баяртөгс нар ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл гэсэн сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл өгч, сургалтын төгсгөлд авлигын эсрэг хууль тогтоомж, сургалтаар өгсөн мэдээллийн хүрээнд мэдлэг сорих асуулт, хариултын АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний 1 дүгээр байранд Эрүүл мэндийн төвийн Баянхошуу салбар амбулаторийн эрхлэгч Б.Золжаргал, 2 дугаар байранд Нийгмийн даатгалын газрын Хуулийн мэргэжилтэн Б.Ундрал, 3 дугаар байранд Газар зохион байгуулалтын албаны Газрын төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Хулан нар шалгарлаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.