БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 56,367 М2 ТАЛБАЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖ, 10 МЯНГАН ТН ХОГ ХАЯГДЛЫГ АЧИЖ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА

2026-8-21
1

Дүүргийн хэмжээнд хичээлийн шинэ жилийг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ 2026.08.21-22-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас, их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж, шарилж, луулийг цэвэрлэж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд  469 аж ахуйн нэгж байгууллага, 2876 хүн оролцож, 56,367 м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэж, 10 мянган тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн энгэрийн хогийн цэгт төвлөрүүлж  байна.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.