Нийслэлийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн дээвэр, гадна фасадыг бүрэн шинэчилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Цагаан удам” ХХК ажиллаж байна. Дээврийн засвар бүрэн дууссан, гадна фасадын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

НЕБ-ын 107 дугаар сургууль нь 2006 онд баригдаж 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа боловч дээвэр, бүрэн фасадыг өнгөрсөн хугацаанд бүрэн шинэчилж байгаагүй юм. Тиймээс гурван давхрын 10 гаруй анги, урлагийн танхим, биеийн тамирын заал зэрэгт борооны ус гоождог байсан юм. Ийнхүү дээвэр, гадна фасадыг бүрэн шинэчилснээр уг асуудал бүрэн шийдвэрлэгдэж байна.

Мөн жил бүр хийгддэг урсгал засварыг энэ жил хийж багш нарын өрөө, хана, шат, гэрэл, коридор зэргийг засварлаж нэгдүгээр давхарт шинээр ариун цэврийн өрөө гаргажээ.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
