Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран “Чадварлаг багш-2026” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр эрхэлсэн салбартаа амжилт гаргасан цэцэрлэгийн багш, эрхлэгч нарыг алдаршуулж, төрийн дээд Алтан гадас одон, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Боловсролын салбарын “Хүндэт Жуух” бичиг, Засаг даргын шагнал болон манлайлагч багш, Нийслэлийн Боловсролын газрын Багшийн алдар, Ахлах багш, Арга зүйч цол тэмдгээр тус тус шагналаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллагаар Д.Оюунжаргал эрхлэгчтэй 111-р цэцэрлэг, Б.Ганхуяг эрхлэгчтэй 107-р цэцэрлэг, Ц.Сарантуяа эрхлэгчтэй 156-р цэцэрлэг, П.Амаржаргал эрхлэгчтэй 117-р цэцэрлэг, Т.Баянжаргал эрхлэгчтэй 287-р цэцэрлэг, Б.Буянжаргал эрхлэгчтэй 104-р цэцэрлэг, Т.Ундармаа эрхлэгчтэй 79-р цэцэрлэг, Б.Ганцэцэг эрхлэгчтэй 80-р цэцэрлэг, С.Баасан эрхлэгчтэй 273-р цэцэрлэг, Ц.Алтансүх эрхлэгчтэй 264-р цэцэрлэг, Б.Батцэнгэл эрхлэгчтэй 195-р цэцэрлэг, Д.Оюунтүлхүүр эрхлэгчтэй 294-р цэцэрлэг, Ч.Анхтуяа эрхлэгчтэй 101-р цэцэрлэг, Т.Долгорсүрэн эрхлэгчтэй 330-р цэцэрлэг, Ж.Цэрэнминжин эрхлэгчтэй “Зааны төгөл” цэцэрлэг, Г.Мэгзэр эрхлэгчтэй “Эко ирээдүйн хөгжлийн ордон” цэцэрлэг тус тус шалгарлаа.












































ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
