Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд болон хэсгийн ахлагч нарт зориулсан “Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сурталчлах зөвлөгөөн” өнөөдөр боллоо. Тус зөвлөгөөнд 350 ажил олгогчийн төлөөлөл, 350 хэсгийн ахлагч, нийт 700 орчим оролцогч хамрагдаж, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийн хэрэгжилт болон нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авлаа.



Зөвлөгөөгөөр нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, сайн дурын даатгалын тухай, нийгмийн даатгалын цахим үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.




ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
