Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын ёс зүйн хороо, дүүргийн Прокурорын газар хамтран “Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор өнөөдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Монгол Улсын ёс зүйн хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү нар нар “Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Тус сургалтад 43 хороодын Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын болон харьяа байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан хаагчид хамрагдлаа.










ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
