2026 ОНЫ II ЭЭЛЖИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНЫ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

2026-10-16
1

Сонгинохайрхан дүүргийн 2026 оны II ээлжийн хугацаат цэргийн албаны татлага өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага 2026 оны 10 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Өнөр цогцолбор буюу хуучнаар 83-р сургуулийн байранд болно. Цэрэг татлагат хамрагдахдаа иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 3x4 хэмжээтэй цээж зурагтай ирнэ.

Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний “Идэр чийрэг монгол цэрэг” дэд төслийн хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд цэргийн насны залуусыг үнэ төлбөргүй хамруулж байна.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.