“ХАЙРЫН ӨНГӨ”-2 НӨЛӨӨЛЛИЙН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2026-11-12
6

Залуу гэр бүлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, Соёлын ордон Гэрлэх ёслолын өргөө  хамтран “Хайр өнгө” -2 нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд зочин илтгэгчээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 16-р хорооны Засаг дарга Ч.Энххорол, гэр бүл судлаач, Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Баясгалан нар “Санамсар ба гэр бүл” сэдвээр оролцогчидтой ярилцлаа. Тус арга хэмжээг цаашид Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудтай хамтран цувралаар зохион байгуулах юм.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.