Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн 26-р хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв баригдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь дүүргийн алслагдсан 26, 36 дугаар хорооны 20 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт арга зүйн өрөө, хүүхдийн хэмжилт, уламжлалт, сэргээн засах, өдрийн эмчилгээ, дархлаажуулалт гэсэн кабинетуудтай. Цаашид шүдний кабинеттай болохоор зорьж байна гэж “Эхэн босго” жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхжаргал хэлсэн юм. Түүнчлэн дүүргийн 33-р хороонд буюу Тахилтад жишиг өрхийн эрүүл мэндийн төв барихаар зураг, төсөв нь батлагдаж, шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа. Мөн нэгдүгээр хороололд жишиг өрхийн эрүүл мэндийн төв барихаар төлөвлөж, газар чөлөөлөлт нь хийгдсэн гэж дүүргийн Засаг дарга Д.Ундармаа онцоллоо.




























ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
