Дүүргийн Засаг дарга Д.Ундармаа 1, 4, 5, 11, 13, 19, 27, 33, 34, 37, 40, 41, 43 дугаар хороодын иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэдийн зүгээс газар өмчлөх, СӨХ-ийн үйл ажиллагаа, байрны нэгдүгээр давхарт зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж иргэдийг хохироож байгаа асуудлаар, хүүхдийн тоглоомын талбай байгуулуулах хүсэлтэй байгаагаа дүүргийн Засаг даргат уламжилж, санал солилцлоо. Дүүргийн Засаг даргын зүгээс иргэдийн зөрчил арилгуулах хүсэлтэй байгаа байршлуудад холбогдох мэргэжилтнүүдийг биечлэн ажиллаж, илэрсэн зөрчлийг арилгах үүрэг өглөө. Мөн зөрчлийг арилгасны дараа иргэнд эргэн мэдээлэхийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд үүрэг болголоо.

















ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
