НЭГ. Хороодын тулгамдсан асуудлуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллах /ЗХХ/
ХОЁР. Гэмт хэрэг гараад байгаагийн ихэнх шалтгаан гэрэлтүүлэг камергүйгээс гарч байгаа тул зам дагуу байрлалтай аж ахуйн нэгж байгууллагуудын гаднах орчныг камертай болгох, хамтарч ажиллах талаар судалж танилцуулах /ЦХ-үүд, ХҮХ/
ГУРАВ. 2014 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллах /ЦШ, Хороод/
ДӨРӨВ. Найрамдал зуслан явах замын хурд сааруулагчыг холбогдох газарт тавьж шийдүүлэх /ЗЦТ/
ТАВ. Дүүргээс зохион байгуулагдаж байгаа төрөл бүрийн арга хэмжээнд иргэдээ хамруулахгүй голдуу хэсгийн ахлагч нар хамрагдаж бүхий л үйл ажиллагаанд оролцож байна, цаашид үүн дээр анхаарч ажиллах /ЗХХ/
ЗУРГАА. Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан удаа дараа тасалсан удирдлагуудад шуурхай хуралдааны журамд заасны дагуу арга хэмжээ авч ажиллах /ЗХХ/
ДОЛОО. Нийслэл, дүүргийн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг чанаргүй гаргаж өгч байна, цаашид анхаарч ажиллах, өөр өөрсдийн хариуцсан ажлаа эрчимжүүлэх /Холбогдох хэлтэс албад/
НАЙМ. Мод тарих өдөрт дүүргийн бүх хэлтэс албад, хороод өндөр ач холбогдол өгч ажиллах / Холбогдох хэлтэс албад/
Ес. Нийслэлийн 375 жилийн ойд зориулсан Шоу парад хийх тухай танилцуулах /ХМОНХА,НХХ/
ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
