СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

2

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН  ХЭЛТСИЙН  АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ  ҮҮРГИЙН ХУВААРЬ

ХЭЛТСИЙН ДАРГА: Монгол Улсын хууль тогтоомж, Санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, Нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг  хэрэгжүүлэх, Санхүү төрийн сангийн  хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын даргыг өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд  мэдээллээр хангана .

 

ТӨСВИЙН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ: Дүүргийн төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилт, төрийн сангийн төлбөр тооцоо, санхүүжилтийг гүйцэтгэх, үр дүнг тооцох, тухайн байгууллагуудын бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, тайлан мэдээг гаргах, санхүүгийн тайлангийн нэгтгэлийг бэлтгэн холбогдох байгууллагуудад тушаах, төсвийн байгууллагын нягтлан бодогчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, хийсэн ажлын талаар үнэлэлт дүгнэлт өгнө. 

ТӨСВИЙН МЭРГЭЖИЛТЭН: Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын жилийн төсвийг нэгтгэх, боловсруулах, батлуулах, төсвийн хуваарийг гаргаж батлуулах, төсөвт байгууллагуудын варинтыг нээх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавина.

БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН: Дүүргийн татварын баазад бүртгэл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын улирал жилийн санхүүгийн тайланг шалгаж, хүлээн авах, тайлангийн эдийн засгийн үзүүлэлтүүдээр нэгтгэл хийх,бүртгэл хөтлөлт, тайлан тэнцэл гаргалтын үйл ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулах, дүнг мэдээлэх, санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг дүүргийн харъяа аж ахуйн нэгж байгууллагуудад нэвтрүүлэх, тухайн байгууллагуудын бүртгэлийн бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх, нягтлан бодогч нарыг сургалтанд хамруулах, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллана.

ОРОН НУТГИЙН ӨМЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:  Нийслэл, дүүргийн нийтийн эзэмшлийн болон бусад хөрөнгийн хадгалалт хамгаалалт, тэдгээрийн ашиглалт, зарцуулалтанд хяналт тавих, төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа худалдан авах болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээ тайланг нэгтгэн гаргах, холбогдох байгууллагуудад тушаах, хөрөнгө ажил үйлчилгээг хүлээн авах, санхүүжилтийг олгох ажлыг гүйцэтгэнэ.

ОРЛОГЫН ЭДИЙН ЗАСАГЧ: Дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг батлуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тооцоо судалгаа гаргах, шинэчилэн баяжуулах, татварын өрийн судалгааг гаргаж шалтгааныг илрүүлнэ.

 ТӨЛБӨР ТООЦОО ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН: Батлагдсан төсвийн хүрээнд төсөвт байгууллагуудын төлбөр тооцоог төрийн сангийн программ хрангамжийн тусламжтайгаар хяналт тавьж баталгаажуулах, мемориалын баримтын бүрдүүлбэрийг хангах, төсөвт байгуулагуудын төрийн сан дах харилцах дансны хуулгыг байгууллагаа нэг бүрээр гаргах, түүнд хяналт тавих,  удирдлагыг шаардлагатай тоон мэдээллээр хангана.

 ТӨЛБӨР ТООЦОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: Төрийн сангийн төлбөр тооцоог программ хангамжийн үндсэн дээр хяналт тавин гүйцэтгэх, үр дүнг тайлагнаж ажиллах, төрийн сангийн төлбөр тооцооны талаар гаргасан заавар журмын хэрэгжилтийг хангана.

СУРГАЛТ ТАЙЛАН МЭДЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: Дүүргийн төсөвт байгууллагуудын бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах,, төсөвт байгууллагуудын сарын төсвийн эрх нээх, мэдээг хянах, нэгтгэх, холбогдох байгууллагуудад тушаах, ерөнхий менежер, нягтлан бодогч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалт семинаруудыг зохион байгуулж ажиллана.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.