СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ
Хэлтсийн дарга : Дүүргийн ойрын болон хэтийн төлөвлөгөө, нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг боловсруулах, хэрэгжүүлэх, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, дүүргийн удирдлагыг мэдээллээр хангах,
Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн : нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, сурталчлах, хэлтсийн даргын эзгүйд ажил үүргийг нь орлон гүйцэтгэх,
Үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн : Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн холбогдох газарт хүргүүлэх, орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх, гүйцэтгэлд нь хяналт тавих,
Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн : Дүүргийн гэр хороололд судалгаа хийн, иргэдийн оролцоотой орчин нөхцөлд нь тохируулсан төсөл хөтөлбөр боловсруулах, дахин төлөвлөгдсөн гэр хорооллын гүйцэтгэлийн ажилд хяналт тавин, судалгаа хийх.
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн: Улс, нийслэл, дүүргийн төсвийн болон бусад эх үүсвэрээр хийгдэх хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
