СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

6

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ХЭЛТСИЙН  АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ  ҮҮРГИЙН ХУВААРЬ

ХЭЛТСИЙН ДАРГА:

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, нийтийн хоол, аялал жуучлал, ахуйн үйлчилгээний газруудын стандартыг мөрдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх, аялал жуучлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, иргэд байгууллага, аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэрлэл байгуулах, туслах аж ахуй эрхлэх боломж бололцоогоор ханган, хүн амыг чанартай, эрүүл аюулгүй хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр хангах, хөнгөн шуурхай үйлчлэх, иргэдийнхээ эрүүл орчинд ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээний менежментийг боловсронгуй болгоход оршино.  

 

ХУДАЛДАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:Худалдаа үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлж хэвшүүлэх иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд төр засаг дүүргийн бодлогыг хүргэх, зохион байгуулах, хяналт тавих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчилах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээ мэдээллээр хангах

НИЙТИЙН ХООЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, технологи, стандартуудыг  мөрдүүлэх, хяналт шалгалтыг явуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хоол тэжээлийн шимт чанар, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, холбогдох хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа, салбарын ажил мэргэжлийн уралдаан тэмцээнийг зохион явуулах, хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг бүрэн хангаж үйлчилгээ хэрэглээний соёлд дэвшил гаргаж үйлчилгээний менежментийг боловсронгуй болгоход оршино.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хүн амын хүнсний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, мал бүхий иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг  дэмжих, газар ашиглалтыг сайжруулахад оршино.

АЯЛАЛ ЖУУЧЛАЛ, АХУЙН БОЛОН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй цэг  салбаруудад төрөөс үзүүлж буй үйчилгээг ойртуулах, холбогдох хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, хэрэгжилтийн байдалд хяналт тавих

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бичил бизнес эрхлэгч хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.