СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

4

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН ХЭЛТСИЙН  АЛБАН ХААГЧДЫН АЖИЛ  ҮҮРГИЙН ХУВААРЬ

ХЭЛТСИЙН ДАРГА: Монгол Улсын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж, Нийслэл дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг  хэрэгжүүлэх, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, Тамгын газрын даргыг өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд  мэдээллээр хангана .

 

 ГЭРЭЛТҮҮЛЭГ, РЕКЛАМНЫ БАЙГУУЛАМЖ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН: Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэрэлтүүлэг чимэглэлийн талаар Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг арга зүйгээр хангах, зохион байгуулах, нийтийн эзэмшлийн болон гудамж, талбай, хорооллын доторхи гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх

ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг ханган  аж ахуйн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж усан хангамж, дулаан, цахилгаан, харилцаа холбоо, нийтийн тээврийн үйлчилгээг хүн ам, өрхөд хүртээмжтэй болгон тэднийг ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн төр засаг, нийслэл, дүүргийн бодлогод уялдуулан зохицуулах 

ОРЧНЫ БОХИРДОЛ, СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд орчны бохирдлыг бууруулахад хороод, аж ахуйн нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах болон сууц өмчлөгчдийн холбооны чиглэлээр нийслэл, дүүргийн төр захиргаааны байгууллагаас баримтлах бодлогод уялдуулан хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавин ажиллах

 БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН БАЙГУУЛАМЖ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: Дүүргийн ногоон байгууламж цэцэрлэгжилтийн талаар нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагаас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ногоон байгууламжийн арчилгаа тордолгоог сайжруулах, услалтын систем барьж байгуулах, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах

ТОХИЖИЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН: Дүүргийн тохижилтын талаар нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас баримталж буй бодлогыг хэрэгжүүлэн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,  хэрэгжүүлэх






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.