СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 11
ДҮГЭЭР САРЫН 25 - НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
НЭГ. Жилдээ 1-2 шинэлэг ажил зохион байгуулах тухай үүрэг даалгавар оны эхэнд өгөгдсөн байгаа, үүний дагуу шинэлэг ажил ямар түвшинд явж байгаа талаар болон 2014 онд хийсэн ажлаа товч танилцуулах /Холбогдох хэлтэс, албад/
ХОЁР. ЭАБИ-ийн доогуур байгаа улаан үзүүлэлтүүдийг шалгаж, ямар ажил зохион байгуулах талаар танилцуулах /НХХ/
ГУРАВ. Малын тооллого эхлэх гэж байгаатай холбогдуулан хариуцсан хэлтсүүд анхаарч ажиллах / ХҮХ, СХ/
ДӨРӨВ. Нохой муур устгах ажлын нэмэлт хөрөнгө шийдэгдсэнтэй холбогдуулж хяналт тавьж, эрчимжүүлж ажиллах /ДБТХ, НҮТ/
ТАВ. “Архигүй баасан гариг” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа эргүүлийг тогтмолжуулах, мэдээллээ байнга танилцуулах / Холбогдох хэлтэс,албад/
ЗУРГАА. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны зорилтод тусгах саналаа хэлтэс албадууд хугацаандаа яаралтай ирүүлэх /Холбогдох хэлтэс албад/
ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС
.jpg)
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
