
2015.02.16
Нэг. Дүүргийн хэмжээнд мэдээллийн ДАТА бааз шинээр бий болгож байгаатай холбогдуулан хороод 16-аас дээш насны иргэдийн судалгааг гарган 2 дугаар сарын 27-ны дотор дүүргийн ИТХ-ын ажлын албанд ирүүлэх,
Хоёр: Өмч ашиглалтын журам хороодод хэрэгжихгүй байна. Цаашид хэрэгжүүлж ажиллахад анхаарах, хороод ашиглалтын хугацаа дууссан өмч хөрөнгийг актлах талаарх саналаа дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх,
Гурав: Эрүүл аюулгүй байдлын индексийн 19-р маягтыг программын дагуу бөглөж 2 дугаар сарын 17-ны 12 цагт , 1-23-р маягтыг 2 дугаар сарын 23-ны 12 цагаас өмнө тус тус дүүргийн ЗДТГ, НХХ-т ирүүлэх
Дөрөв: Хороодын ажилтан, албан хаагчид төрийн албан хаагчдын ёс зүйг баримтлан өөрсдийн хувцаслалт, зан харилцаандаа анхаарч ажиллах,
Тав: Хороод ажлын байранд галын хор байгаа эсэх, ажиллаж байгаа талаарх судалгааг гарган дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх
Зургаа. Хариуцлагатай жижүүр ажиллах хуваарь гарган Засаг даргын Тамгын газарт 2 дугаар сарын 18-ний дотор ирүүлэх.
Долоо: Хороодын байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа бол дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах.
Найм. Засаг даргын тайлангийн хурлын тэмдэглэлийг Засаг даргын Тамгын газарт 2 дугаар сарын 23-нд дотор ирүүлэх.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
