2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 09-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР
|
№ |
Товч агуулга |
Хяналт тавих албан тушаалтан, байгууллага |
|
1 |
Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах. |
ТГХШХ ХААА |
|
2 |
“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын биелэлтийн явцыг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. |
ТНААХ |
|
3 |
Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах. |
ТНААХ |
|
4 |
Аж ахуйн нэгжүүдийг орчныхоо гудамж, талбайн арчлалт, нөхөн сэргээлтийн ажилд татан оролцуулж, гэр хороололд иж бүрэн тохижилттой жишиг гудамжуудыг байгуулах тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. |
Бүх байгууллагуудын удирдлагууд |
|
5 |
Хог хаягдлын цэвэрлэгээ, үйчилгээнд ажилгүй иргэдийг татан оролцуулж, иргэдийн бүлгийг ажиллуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих. |
ТНААХ ТЦҮ, ТҮТ ОНӨААТҮГ |
|
6 |
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах. |
Газрын алба |
|
7 |
2018 оны 4-р сарын 14-ний өдрийн 1100 цагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт байгууллагууд идэвхитэй оролцох. |
Нийт байгууллагууд |
|
8 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүртгэл хяналтын “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээ оруулаагүй байгууллагууд гүйцээж оруулах. |
ТГХШХ |
|
9 |
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах. |
ХХҮХ |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
