2018 ОНЫ 11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР
|
№ |
Товч агуулга |
Хариуцах байгууллага, албан тушаалтан |
|
1 |
2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд |
Статистикийн хэлтэс |
|
2 |
Нийслэлийн Тооллогын комиссыг хуралдуулан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөө”-г танилцуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын эрхлэх асуудал, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг 12-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд |
Статистикийн хэлтэс |
|
3 |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ |
ТЗУХ, бүх байгууллагууд |
|
4 |
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах, Мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ |
НХХ |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
