НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ 3-Р САРЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
Нэг. Төсвийн орлогын бүрдүүлэлтийн талаар
2015 оны эхний 1-р улирлын төсвийн орлогын төлөвлөгөөгөөр 3291029,9мянган төгрөг төвлөрүүлэхээс 3501531,2 мянган төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг 106,4хувиар биелүүлсэн дүнтэй байна. / Хүснэгтийг хавсаргав./ Үүнд:
- Үйл ажиллагааны орлогын албан татвар 418174,1 мянган төгрөгөөр буюу 206,7 хувиар,Бууны татвар 731,5 мянган төгрөг буюу 181,3 хувиар Хог хаягдал 24347,7 мянган төгрөг буюу 105,4 хувиар Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 47562,6 мянган төгрөгөөр буюу 146,9 хувиар,Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр орлого 4500,0мянган төгрөгөөртус тус давж биелсэн дүнтэй байна.
- Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар 2701,1 мянган төгрөгөөр буюу 5,5 хувиар,Хүү торгуулийн орлого 183243,3 мянган төгрөгөөр буюу 136,8 хувиар Хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар 36979,4 мянган төгрөгөөр буюу 13,6 хувиар,
- Төсөвт газрын өөрийн орлогод46098,4мянган төгрөг, Ус рашаан ашигласны төлбөрт 636,8 мянган бусад нэр заагдаагүй орлого 500,0 мянган төгрөг тус тус төвлөрүүлжээ.
Төлөвлөгөө давж биелэгдэж буй орлогын төрлүүдийн хувьд:
- Үйл ажиллагааны орлогын албантатварын хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд болон гаалиар бараа импортлогч иргэд жилийн эцсийн тайлангаа тайлагнан татвараа төлдөг болсон. Суутгагчийн хувь хүнд олгосон орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тухай Төсвийн тухай хуульд 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн өөрчлөлтийн дагуу тус татварыг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлж эхэлсэн.
- Бууны татвар давж биелэсэн нь 2014 оны жилийн эцэст Цагдаагийн хэлтсээс буу эзэмшигч иргэдийн дахин тооллого явуулж татварт хамруулсан.
· Усны тухай хуульд заасны дагуу дүүргийн харъяа томоохон компаниуд ус ашигласны төлбөрийг дүүргийн төсөвт төлдөг болсон.
Төлөвлөгөө тасарч буй орлогын төрлүүдийн хувьд:
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар төлөгчдийн буюу жижиг худалдаа эрхлэгч патентийн татвар төлөгчдийн тоо хэмжээ буурсан.
- Хүү торгуулийн орлогын хувьд хяналт шалгалтаар орсон татвар төлөгчдийн санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа сайжирч байгаатай холбоотойгоор татварын хяналт шалгалтаар торгууль тавигдах нь багассан.
- Хөрөнгө борлуулсаны орлого нь улс орны эдийн засгийн байдал, иргэдийн худалдан авах чадвар муудсанаас тухайн орлого буурсан .
Хоёр.2015 онд Нийслэлийн төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийн талаар
2015 оны эхний 1-р улирлын байдлаар нийслэлийн төсвөөс 1625503,9 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаас гүйцэтгэлээр 1625503,9 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бүрэн авсан.
Гурав. Орон нутгийн төсвийн зарцуулалт,өр авлагын талаар
2015 оны 1 дугаар улирлын байдлаар орон нутгийн төсвөөс 3.892.823,2 мянган төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 2.390.213,5 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгөөг 38.6 хувиар буюу 1.502.609,7 мянган төгрөгөөр хэмнэсэн байна. Хүснэгтийг хавсаргав. /
Төсөвт зардлын гүйцэтгэлээс үзвэл:
· Үндсэн цалин, нэмэгдэл урамшил, унаа хоолны хөнгөлөлт, НДШимтгэл, бичиг хэрэг, гэрэл цахилгаан, түлш халаалт, тээвэр шатахуун, шуудан холбоо, гадаад албан томилолт, ном хэвлэл авах, эд хогшил худалдан авах, нормын хувцас зөөлөн эдлэл, урсгал засвар, төлбөр хураамж болон бусад зардал,зам талбайн цэвэрлэгээ,төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, орон нутгийн нөөц хөрөнгө,төвлөрсөн арга хэмжээ, байрны түрээсийн зардал, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, гадаад зочны зардал зэргийг тус тус зардлын зүйлээр хэмнэгдсэн.
· Орон нутгийн төсөвт байгууллагуудын хувьд ИТХ-ын ажлын алба 339.893,8мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 156.344,0 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 183.549,8 мянган төгрөгөөр, ЗДТГ нь 1.362.453,8 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 1.091.026,9 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 271.426,9 мянган төгрөгөөр, Жаргалант тосгоны Захирагчийн ажлын алба нь 47.408,6 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 40.053,3 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 7.355,3 мянган төгрөгөөр, ахмадын хороо 28.790,3 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 28.090,4 мянган төгрөг гаргаж төлөвлөгдсөн зардлыг 699,9 мянган төгрөгөөр, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь 32.199,0 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 24.300,6 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 7.898,4 мянган төгрөгөөр, Усан спорт сургалтын төв нь 60.847,7 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 54.472,2 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 6.375,5 мянган төгрөгөөр Худалдан авах ажиллагааны алба нь 29.984,7 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 21.039,8 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 8.944,9 мянган төгрөгөөр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь 41.795,3 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 38.904,1 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 2.891,2 мянган төгрөгөөр, Дотоод аудитын алба нь 14.385,9 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 13.880,3 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 505.6 мянган төгрөгөөр, Амралт цогцолборын газар нь76,290,2 мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 23.997,3 мянган төгрөгийн зардал гаргаж төлөвлөгдсөн зардлыг 52.292,9 мянган төгрөгөөр,Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний зардалнь 1,051,980,6мянган төгрөгийн зардал гаргахаас гүйцэтгэлээр 898.104,6 мянган төгрөгийн зардалгаргаж төлөвлөгдсөн зардлыг 153.876,0 мянган төгрөгөөр тус тус хэмнэсэн дүнтэй байна.
· 2015 оны 1 дүгээр улиралд Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлуудын ажлууд хэрэгжиж эхлээгүй байна.
2015 он 1 дугаар улирлын байдлаар дүүргийн ИТХ-ын хүмүүсээс авах авлага 664,1 мянган төгрөг байна.Орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд төсвөөс төлөгдөх 25.505,9 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. Дотоод аудитын алба нь Цалин хөлсний зардал дээр 1838,6 мянган төгрөгийн өглөг, ндш-ийн зардал дээр 255,4 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна.Тус албанд 2 улсын байцаагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шилжиж ирсэнтэй холбогдон үүссэн өглөг байна.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний зардал 23411,9 мянган төгрөгийн өглөгтэй гарсан байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний зардлын хувьд гүйцэтгэл нь сар дамжин орж ирдэгтэй холбоотойгоор дансандаа мөнгөтэй боловч өглөг үүссэн болно./ Хүснэгтийг хавсаргав. /
Хэмнэгдэж буй зардлын хувьд:
· Үйл ажиллагааны үе шат, цаг хугацааны хамаарлаас шалтгаалан бүх зардлын төрлүүд тус тус хэмнэлттэй гарсан байна. Тухайлбал оны эхний улиралд орлогын гүйцэтгэл нь сарын эцсийн хугацаанд шахагдаж орох үүнтэй холбоотойгоор төсөвт тусгагдсан зардлуудын гүйцэтгэл бүрэн гарах боломжгүй байдгаас шалтгаалан хэмнэлт үүсэх болсон байна.
· Оны эхний саруудад байгууллагуудын төсөвт зардлын гүйцэтгэл бүрэн хэрэгжиж гардаггүйтэй холбоотойгоор төсөв хэмнэгдэж байна.
2014 онд шинээр үүсэн байгуулагдсан Амралт цогцолборын газар нь эхний 3 сарын байдлаар 13000,0 мянган төгрөгийн өөрийн орлого төвлөрүүлэхээс 2059,8 мянган төгрөгийн өөрийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 10940,2 мянган төгрөгөөр тасалсан байна.
Дөрөв.2015 оны тусгай шилжүүлгийн орон нутгийн байгууллагын зарцуулалт,өр авлагын талаар
2015 оны эхний 1 дугаар улирлын байдлаар тусгай шилжүүлгийн байгууллагууд төсвөөс 13.961.299,5 мянган төгрөгийн зардал гаргах төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 12.542.943,8 мянган төгрөгийн зардал гаргаж батлагдсан төлөвлөгөөг 10,2хувиар буюу 1.418.355,7 мянган төгрөгөөр хэмнэсэн байна. Зардлыг санхүүжүүлсэн эх үүсвэрийг авч үзвэл төсвийн санхүүжилт 13.926.363,6 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 13.735.885,6 мянган төгрөг, үндсэн ба туслах үйл ажиллагааны орлого34.935,9 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэлээр 18.697,7 мянган төгрөг орсон байна. Төсөвт зардлын гүйцэтгэлээс үзвэл:
· Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бичиг хэрэг, түлш халаалт, гэрэл цахилгаан, тээвэр шатахуун, шуудан холбоо, цэвэр бохир ус, албан томилолт, ном хэвлэл худалдан авах зардал, нормын хувцас зөөлөн эдлэл, урлаг уран бүтээлийн зардал, хичээл практикийн зардал, эд хогшил худалдан авах зардал, урсгал засварын зардал, татвар төлбөр хураамж, хоол, үдийн цай, эм, биеийн тамирын уралдаан тэмцээн, байрны түрээсийн хөлс, холбооны суваг ашигласны хөлс, газрын төлбөр, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ, нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлууд тус тус хэмнэгдсэн байна.
· 2015 оны 1 дугаар улирлын байдлаар улсын төсвөөс төлөгдөх өр 185.234,8 мянган төгрөг байна..Төлөгдөх өрийн 47803,4 мянган төгрөг буюу 25,8 хувь нь цалин хөлс, 15730,5 мянган төгрөг буюу 8,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр, хоолны өр 88347,5 мянган төгрөг буюу 47,7 хувь, гэрэл цахилгааны өглөг 3880,8 мянган төгрөг буюу 2,1 хувь, түлш халаалтын өр 23366,5 мянган төгрөг буюу 12,6 хувь, цэвэр бохир усны өр 3263,5 мянган төгрөг буюу 1,8 хувь, бусад зардлын өр 2842,6 мянган төгрөг буюу 1,5хувь тус тус эзэлж байна.
2015 оны эхний 1 дүгээр улиралд 4072,3 мянган төгрөгийн хүмүүсээс авах авлага байна./ Хүснэгтийг хавсаргав. /
Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг улсын төсвийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд зардлыг санхүүжүүлэх дарааллыг тогтоож тэр хүрээнд төрийн сангаас төлбөр тооцоог гүйцэтгэх чиглэл барьж эрчимжүүлэн төсвөөс төлөх өрийг барагдуулах талаар анхааран ажиллаж байна. Зардлын гүйцэтгэлээс харахад зардлууд хэмнэлттэй харагдаж байгаа боловч гүйцэтгэлээр тооцоход цалин хөлс болон тогтмол зардлууд дээр 185234,8мянган төгрөгийн өглөг үүссэн байна. Энэхүү өглөгийг барагдуулахад анхаарч бусад зардлыг санхүүжүүлэхийг түр зогсоосноос хэмнэлттэй мэт харагдаж байна.
Өглөг үүсч байгаа шалтгааны хувьд
Төсвийн төлөвлөлт, хувиарлалт, цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөл, салбарын онцлогтой байдал, Нийслэлийн салбарын байгууллагуудаас ирсэн төсвийн хуваарилалтын онцлогоос шалтгаалан боловсролын байгууллагын цалин хөлс тогтмол зардал хүрэлцэхгүй өр үүсэх хандлагатай байна.
Дүгнэлт, цаашид анхаарах зарим асуудлын талаар
Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч болон түүний энэ чиглэлийн ажлуудыг хариуцдаг хэлтсүүдээс төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, зарлага санхүүжилтийг оновчтой гүйцэтгэх, өрийг барагдуулах, төсвийн тэнцлийг ханган биелүүлэх чиглэлээр тавьсан зорилтоо тухайн улирлын түвшинд ханган биелүүлэхэд анхааран ажилласан болно. 2015 оны 1-р улирлын төсвийн гүйцэтгэлийн үр дүнг бататгах, төсвөөс төлөх өрийг барагдуулах чиглэлээр Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтсийн зүгээс цаашид дараахи чиглэлд анхааран ажиллах шаардлагатай байна. Үүнд:
1. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх замаар төсвийн зарлага санхүүжилтийг хугацаанд нь гүйцэтгэж орон нутгийн төсөвт байгууллагуудын хэвийн жигд ажиллах нөхцөлийг хангах,төсвийг хэмнэх, орон нутгийн төсвийн байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
2. Боловсролын салбарын төсөвт байгуулагуудын ажиллагсдын цалин хөлс, түлш халаалт, хоол зэрэг зардлууд хүрэлцэхгүй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, тооцоо судалгааг гарган холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх,
3. ИТХ-ын ажлын албанд санхүүгийн тайланд авлагаар тусгагдаж байгаа 664,1 мянган төгрөгийн авлагыг шүүхэд өгч барагдуулах талаар ажил зохион байгуулах шаардлагатай байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
