|
№ |
Товч агуулга |
Хариуцах байгууллага, албан тушаалтан |
|
1 |
Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. |
-Нийгмийн хөгжлийн хэлтэс
-Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв
- Эрүүл мэндийн төв
-Цагдаагийн газар
-Мэргэжлийн хяналтын хэлтэс |
|
2 |
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах. |
-Газар зохион байгуулалтын алба |
|
3 |
2020-2021 оны өвөлжилтийн дүн, тайлан, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллах |
-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
-Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
|
4 |
Харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. |
-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
5 |
Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах. |
-Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
6 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангаж ажиллах. /7 дугаар зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/ заасан. |
-Хороодын Засаг дарга нар |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
