Хяналт шалгалт явуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/40 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хоёрдогч түүхийн эд авах цэгүүд, худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулсугай.
2.Арга хэмжээг гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах шатахууны зардлын тооцоог 2 дугаар, ажлын удирдамжийг 3 дугаар хавсралтаар баталж, 3,000,000 (гурван сая) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг, ачилтын зардлыг гүйцэтгэлээр олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ