Зөвлөгөөн зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан дүүргийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан нэгдсэн зөвлөгөөнийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсугай.
2.Зөвлөгөөний удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 19,720,000 (Арван есөн сая долоон зуун хорин мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т, холбогдох бусад зардлыг байгууллагын төсвөөс гаргахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн зөвлөгөөн угтсан анхан шатны зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгуулахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Нэгдсэн эмнэлэг (Ц.Олонбаяр)-т, зөвлөгөөнийг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулж, тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ