Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
салбарын ажилтны өдрийг тохиолдуулан
нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.22 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн салбар дундын нийгмийн ажилтнууд болон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын дунд “Бидний өдөр 2024” арга хэмжээг зохион байгуулсугай.
2.“Бидний өдөр 2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 37,015,000 (Гучин долоон сая арван таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ