Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хаяг байршуулах тухай

1

 

 

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хаяг

 байршуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдэд аюулгүй орчныг бүрдүүлж мэдээлэл өгөх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулсугай.

2.Гудамж талбайд тэмдэг байршуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 7,655,102 (Долоон сая зургаан зуун тавин таван мянга нэг зуун хоёр) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, тайлан мэдээг танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.