Татварын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах тухай

1

 

Татварын хууль тогтоомжийг

сурталчлах ажлыг зохион байгуулах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 23 дугаар зүйлийн 23.8, 23.9 дэх хэсэг 41 дүгээр зүйлийн 41.2.2, тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн төсвийн татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөг хангах, татварын хууль тогтоомжийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулахад шаардагдах  зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

2.Арга хэмжээнд шаардагдах 17,190,000 (Арван долоон сая нэг зуун ерэн мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж үр дүн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс (Б.Ариунзаяа)-т, татвар хураалтын орлогын төлөвлөгөөг биелүүлэхийг Татварын хэлтэс (Б.Энхтогтох)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.