Хориглосон бүсээс мал гаргах, отор нүүдлээр орж ирсэн малд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай

1

 

Хориглосон бүсээс мал гаргах, отор

нүүдлээр орж ирсэн малд хяналт тавих

ажлыг зохион байгуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/226 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 8,10, 24,32, 33, 34, 39, 40, 42 дугаар хороодод орж ирсэн гадны аймаг, сумын малыг гаргах ажлыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулсугай.

2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардлагатай зардлын тооцоог 2 дугаар, Явах чиглэл, маршрут, ажлын чиглэлийг 3 дугаар хавсралтаар баталж 4,958,470 (Дөрвөн сая есөн зуун тавин найман мянга дөрвөн зуун дал)-н төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.