Эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал зохион байгуулах тухай

3

 

 

Эрдэм шинжилгээ, онол, практикийн

 бага хурал зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.22 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг угтан “Асуудал, шийдэл - 2024” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсугай.

2.Хурлын удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 3,652,500 (Гурван сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуу) төгрөгийн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулан, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.