Тусламжийн хонх суурилуулах тухай

1

 

Тусламжийн хонх суурилуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:,

       1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх стандартыг хангасан орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн 43 хороонд тусламжийн хонх суурилуулах ажлыг зохион байгуулсугай.

2.Хонх суурилуулах ажилд зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 2,365,000 (хоёр сая гурван зуун жаран таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Т.Ундармаа)-д үүрэг  болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.