Аян зохион байгуулах тухай

3

 

Аян зохион байгуулах  тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024”  арга хэмжээг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор 2024 оны 4 дүгээр сарын 10-ны  өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд  зохион байгуулсугай.

2.Аяны үйл ажиллагааны төлөвлөгөөг 1 дүгээр, зарцуулах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 5,339,000 (Таван сая гурван зуун гучин есөн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үйл ажиллагааны үр дүнг танилцуулахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.