Автобусны буудлуудыг сэргээн засварлах, арчлалт хамгаалалт хийх тухай

1

 

                                                Автобусны буудлуудыг сэргээн

                                    засварлах, арчлалт хамгаалалт хийх тухай

 

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.10 дахь хэсэг, 66 дугаар дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 18/09 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автобусны буудлуудыг засварлах ажлыг зохион байгуулсугай.

2.Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 128,000,000 (Нэг зуун хорин найман сая) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг ханган, зохион байгуулалтын арга хэмжээ авч, засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг)-т, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т, үр дүнг тогтмол тайлагнан ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т тус тус даалгасугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлан мэдээг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.