Ажил зохион байгуулах тухай

4

 

 

Ажил зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт,  Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2024 оны А/27, А/25 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/353 дугаар захирамж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдыг эрүүлжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчдыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулсугай.

2.Арга хэмжээнд шаардагдах 5,000,000 (Таван сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.