Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 11.6 дахь заалт, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.9 дэхь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Тамхи худалдах шаардлагыг хангасан хавсралтад заасан 8 хуулийн этгээдэд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосугай
2.Зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг хуулийн дагуу цахим хуудсанд байршуулах, олон нийтэд мэдээлэх, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулан ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (К.Нямцэцэг)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т, Хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ