Хяналт шалгалт зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны А/167 дугаар тушаалаар баталсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын А/108 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг зөвшөөрөлгүй худалдах, хэрэглэх үйл ажиллагааг зогсоож холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж хариуцлага тооцож ажиллахыг Цагдаагийн газар (Хурандаа Г.Байдраг)-т үүрэг болгосугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цэргийн штаб (дэд хурандаа Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ