Ажлын хэсэг байгуулах тухай

1

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/213 дугаар захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 2024 оны 01 дүгээр тушаал, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Дүүргийн зарим хороодод хөрсний болон булгийн ус гадагшилж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байршлуудад шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Ажилд шаардагдах зардлыг тухай бүрд нь баталгаажуулан гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2023 оны А/846 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.