Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үржүүлгийн зориулалтаар Бүгд Найрамдах Хятад ард улсаас импортоор оруулж ирсэн “Баялиг фийд” ХХК-ийн 46000 ширхэг (дөчин зургаан мянга) өндгийг дүүргийн 21 дүгээр хорооны Их булагт байрлах “Баялаг фийд” ХХК-ийн инкубаторт 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмд байлгасугай.
2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, Мал эмнэлгийн халдваргүйтгэл хийх, үржүүлгийн өндгийг лабораторийн шинжилгээнд хамруулж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буянхөхий” ХХК (А.Амарбаян)-д, хорио цээрийн дэглэмийн бэлтгэл ажлын дагуу ирсэн өндгийг лабораторийн шинжилгээнд хамруулж, үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтэд сайтар бэлтгэн ажиллахыг “Баялаг фийд” ХХК (Э.Наранбаатар)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ