Спортын тэмцээн зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 13.1.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, албан хаагчдын дунд спортын тэмцээн уралдааныг зохион байгуулсугай.
2.Тэмцээнийг зохион байгуулахад зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, 24,549,400 (Хорин дөрвөн сая таван зуун дөчин есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахыг Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам), Боловсролын хэлтэс (А.Дүүдээ)-т үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ