Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч
ажиллуулах, бусад зардал гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулж, багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын тэмцээн, уралдаанд амжилтын чанарыг нэмэгдүүлэх үүрэг бүхий дасгалжуулагч нарыг гэрээгээр ажиллуулах, тамирчдыг тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх багийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг зарцуулахыг Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам)-нд зөвшөөрсүгэй.
2.Дасгалжуулагч нарын урамшуулал болон багийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдах 150,000,000 (Нэг зуун тавин сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ