Сургалт зохион байгуулах тухай

1

 

Сургалт зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн 6 дугаар зүйлийн 6.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, хороо, Засаг даргын эрхлэх хүрээний харьяа байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад архив албан хэрэг хөтлөлтийн онолын цогц мэдлэг олгох, ажлын дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулсугай.

2.Сургалт зохион байгуулах удирдамж, хөтөлбөрийг 1 дүгээр, сургалтад хамрагдах байгууллага  2 дугаар, зарцуулагдах төсвийн тооцоог 3 дугаар  хавсралтаар баталж, шаардагдах 19,800,000 (Арван есөн сая найман зуун мянган) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Сургалтад оролцогчдыг бүрэн хамруулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Архивын хэлтсийн дарга (М.Мөнхцэцэг), албан хаагчдын тухайн өдрийн ажилд зохицуулалт хийж, албан хаагчдыг сургалтад хамруулахыг байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.