Ажлын хэсэг байгуулах тухай

8

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, дүүргийн Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, их хэмжээний цас орсны улмаас зам даваа хаагдан, мал бэлчээрт гарах боломжгүй болсон хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул малчдад мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлэх аяныг зохион байгуулж,  дүүргийн хэмжээнд цаг үеийн шаардлагатай шуурхай арга хэмжээг авах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Дээрх ажилд шаардагдах зардлыг тухай бүрд нь баталгаажуулан гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа), Онцгой байдлын хэлтсийн дарга (А.Алтансүх) нарт үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.