Сургалт зохион байгуулах тухай

1

  

 

Сургалт зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, 2021 оны А/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулсугай.

2.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 3,525,000 (Гурван сая таван зуун хорин таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.