Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үржүүлгийн зориулалтаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор оруулж ирэх “Баялаг фийд” ХХК-ийн 46000 ширхэг (дөчин зургаан мянга) үржлийн өндгийг 21 дүгээр хороо Их Булагт байрлах “Баялаг фийд” ХХК-ийн инкубаторт хүлээн авахтай холбогдуулан 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
2.Импортоор орж ирсэн үржлийн өндгийг лабораторийн шинжилгээнд хамруулж, үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг “Буянхөхий” ХХК-ны малын эмч (А.Амарбаян)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-д тус тус даалгасугай.
3.Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Баялаг фийд” ХХК (Э.Наранбаатар)-д үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ