Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай

1

 

 FILENAME  \p  \* MERGEFORMAT

 

 

Ерөнхий эргүүл, жижүүр томилох тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн хэмжээний ерөнхий эргүүл, жижүүрийг 2024 оны 02 дугаар сарын      10-ны өдрийн 09:00 цагаас 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэл ажиллуулсугай.

 

2.Баярын өдрүүдэд хяналт тавих ерөнхий эргүүл, жижүүрийн хуваарийг хавсралтаар баталж, үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нөхөн амраасугай.

 

3.Баярын өдрүүдэд ерөнхий эргүүл, жижүүр томилон ажиллуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13:00 цагаас өмнө Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлэхийг Засаг даргын эрхлэх асуудлын харьяа хүрээний байгууллага, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төв болон орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах ажлыг шуурхай зохион байгуулах, чиг үүргийн хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (А.Алтансүх), Цагдаагийн газар (Х.Ууганбаяр), Замын Цагдаагийн хэлтэс (Д.Бат-Эрдэнэ), Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг), Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ (Б.Батжаргал), Охь мандал ХХК (Б.Жавзан), Улаанбаатар шинэчлэл ХХК (М.Түвдэндорж), ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15 (Г.Батцагаан), ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 (Б.Өнөрсайхан) тус тус даалгасугай.

 

5.Баярын өдрүүдэд иргэд аж ахуй нэгж, байгууллагад болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлж цахилгааны холболтыг аюулгүй байгаа эсэхийг нягтлах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэж ажиллахыг Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах төв (Т.Эрдэнэчимэг)-д даалгасугай.

 

6.Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

 

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.