Цахилгаан дамжуулах кабель шугамын засварын ажил гүйцэтгүүлэх тухай

1

 

 

Цахилгаан дамжуулах кабель шугамын

 засварын ажил гүйцэтгүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хотын стандарт, хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 11-13-02/052/51 дугаартай дүгнэлт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/01 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйлс, нөхцөл байдлын улмаас   дүүргийн 5 дугаар хорооны 91 дүгээр байрны үндсэн болон бэлтгэл тэжээлийн 2 хос кабель шугам Үйлдвэрчний эвлэлийн авто зам доор гэмтэж түр схемээр холбосон бөгөөд эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж чадахгүй аваарын нөхцөл үүссэн тул засварын ажлыг шуурхай зохион байгуулсугай.

2.Засварын ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж,  60,128,333 (Жаран сая нэг зуун хорин найман мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Цахилгаан дамжуулах кабель шугамын засварын  ажилд Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т, Кабель шугамыг УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Гэрэлт цом сууц өмчлөгчдийн холбоо (Ц.Ууганцэцэг)-т, шуурхай арга хэмжээ авч, үр дүнг тооцож ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-д тус тус үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 






Photo





©2024. ULAANBAATAR CITY. SONGINOKHAIRKHAN DISTRICT GOVERNOR'S OFFICE.