Хориглосон бүсээс мал гаргах ажлыг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21/06 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/07 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 8,10,24, 32, 33, 34, 39, 40, 42 дугаар хороодод орж ирсэн малыг гаргах ажлыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулсугай.
2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар, Явах чиглэл, маршрутыг 3 дугаар хавсралтаар баталж 4,903,310 (Дөрвөн сая есөн зуун гурван мянга гурван зуун арав) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэг (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ